"Дархан гурил тэжээл"-ийн хувьцаа эзэмшигчид цахимаар хуралдана

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-23 18:47:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Дархан гурил тэжээл" ХК Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4 дүгээр сарын 24-нд цахимаар хийхээр болжээ. Тодруулбал, цахим хэлбэрээр“zoom application” ашиглан хуралдах тул хувьцаа эзэмшигчид цахимаар бүртгүүлж оролцохыг мэдээллээ. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох мэдээллийг бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх аж. 


Холбоотой мэдээ