АНУ-ын засаг захиргаа Вашингтоныг 51 дэх муж улс болгох тухай хуулийн төслийг дэмжжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-21 16:47:04

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа нийслэл Вашингтон хотыг 51 дэх муж улс болгох тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ. Энэхүү баримт бичгийг Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэж буй юм.


“Вашингтоны 700 мянга гаруй оршин суугчийн Конгресст бүрэн төлөөлүүлэх эрхийг хангах хэрэгтэй” гэж АНУ-ын засаг захиргааны мэдэгдэлд дурджээ. Төлөөлөгчдийн танхим “H.R. 51” хуулийн төслийн талаар энэ долоо хоногт санал хураах төлөвтэй байна.


Харин Конгрессын Бүгд найрамдах намын гишүүд уг шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь Ардчилсан намынхан илт давамгайлдаг тус хотоос Сенатын танхимд дахин хоёр төлөөлөгч сонгогдохын эсрэг байр суурьтай байгаатай нь холбоотой ажээ. 

Холбоотой мэдээ