Захирамж зөрчсөн иргэнийг 14 хоногийн хугацаатай баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-21 16:18:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-25-ны өдөр хүртэл архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд Цагдаагийн газраас хяналт тавин ажиллаж байна.  

Дээрх захирамж мөрдөгдөж эхэлснээс хойш нийт 12 иргэн хууль бусаар архи худалдан борлуулсан тул тус бүр 500 мянган төгрөгөөр торгож, нэг иргэнийг 14 хоногийн хугацаатай баривчилсан гэж Цагдаагийн газраас мэдээллээ.

Иргэд согтууруулах ундааг хууль бусаар худалдахдаа дэлгүүрийн үнээс хоёр дахин илүү үнээр борлуулж байжээ. Иймд Цагдаагийн газраас хяналт, шалгалтаа эрчимжүүлж, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг иргэд, албан байгууллагуудад анхаарууллаа.  

Холбоотой мэдээ