Нутгийн зөвлөлийн санаачилгаар 2000 гаруй ном хандиваар цуглажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-17 12:01:41

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс ном цуглуулах аян өрнүүлжээ. Нутгийн иргэдийн санаачлага хандиваар цугласан 2000 гаруй номыг энэ сардаа багтан татан авахаар зэхэж байна.

Баянцагаан сумын хэмжээнд Номын сангийн фондыг баяжуулах, ном хандивлах аян тогтмолжиж байгаа бөгөөд сумдаа зохион явуулсан хандивын аянаар нийт 250 ном цугларч, хүүхэд багачууд чөлөөт цагаараа уншин судалж байгаа аж. Номын сангийн дэргэдэх “Номын садан” клубийн залуу номын санч сурагчид 7 хоногт нэг удаа албан байгууллага, аж ахуйн нэгжээр түгээлт хийж ажилласнаар ном уншдаг хүний тоо эрс нэмэгдэж байгаа гэнэ.  

Мөн сургуулийн дотуур байрны номын санд 5.700.000 сая төгрөгийн тохижилт, номын фондын баяжилтыг хийсэн нь сумын хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэдээлэл мэдлэгээ өргөжүүлэхэд чухал ажил болсныг сумын удирдлагууд онцлов.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ