Хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-19 15:54:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ энэ жил хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавиад байна.


Иймээс "Өрхийн тариаланхөдөлгөөн өрнүүлж 2,4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр тариаланч, ногоочдод олгоно. Ингэхдээ 10 нэр төрлийн 147,5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх юм. 


Хөдөлгөөнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа хөдөө аж ахуйн газартаа хандан захиалгаа өгч, хөнгөлөлттэй үнээр үр авах боломжтой. Хөнгөлөлтөд хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөжээ. 


Хаврын тариалалтын бэлтгэл эхэлсэн энэ үед тариаланчдыг хөдөө орон нутагт PCR шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтод үндэслэн саадгүй зорчуулахыг ХХААХҮЯ, УОК, орон нутгийн онцгой комисстой хамтран зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ