Цасан шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-17 13:49:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилчид энэ сарын 15-нд Сүхбаатар аймгийн Онгон, Наран суманд болсон хүчтэй цасан шуурганы үеэр сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ.


Тодруулбал, шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг 7 малчин өрхийн айлын 10 хүн сураггүй болсон бөгөөд тус ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.


Мөн тус ангийн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдийг 2 тэрбум төгрөгийн хохиролд орохоос урьдчилан сэргийлснийг ХХЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ