Германы Канцлер “AstraZeneca”-гийн вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-17 10:51:33

БЕРЛИН. /DW/. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “AstraZeneca” компанийн коронавирусний вакцины эхний тунг баасан гарагт хийлгэсэн тухай тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдээлжээ.  


“Өнөөдөр би “AstraZeneca” компанийн вакцины эхний тунг хийлгэлээ. Вакцинжуулалтын кампанит ажилд оролцож байгаа бүх хүнд, мөн вакцин хийлгэсэн хүмүүст талархал илэрхийлье. Вакцин бол цар тахлыг даван туулах гол түлхүүр юм” гэж А.Меркель твиттер хуудсандаа бичсэн байна.


Өмнө нь Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер “AstraZeneca”-гийн вакциныг хийлгэсэн билээ. Тус улсад зөвхөн 60-аас дээш насны хүмүүст энэ вакциныг хийж байгаа юм.


Германд коронавирусний вакцинжуулалт өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хүн амынх нь 18 орчим хувь буюу 15 сая орчим хүн вакцины эхний тунг хийлгэжээ.


Холбоотой мэдээ