582 хүнд вакцины хоёр дахь тунг хийжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-17 10:41:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сум дах Цагаан хаданд коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ.
Энэ сарын 16-ны өдөр Цогтцэций сумаас томилогдон ажиллаж байгаа дархлаажуулалтын баг 278 хүнд, Ханбогд сумаас томилогдсон дархлаажуулалтын баг 304 хүнд вакцины хоёр дахь тунг хийлээ. “C" зөвшөөрөлтэй нүүрс тээврийн жолооч нарыг хоёр дахь тунгийн дархлаажуулалтад хамруулж байгаа юм. Иргэдээ дархлаажуулах, хоёр дахь тунд яаралтай хамруулах зорилгоор 45 мянган хүн тун вакцин авах хүсэлтээ улсын Онцгой комисст хүргүүлсэн бөгөөд эхний ээлжинд 2000 хүн тун вакцин татан аваад байна.

Холбоотой мэдээ