Хөрөнгийн биржид өнөөдөр 1.4 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-16 20:14:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 37 ХК-ийн  2,615,402,649 төгрөгийн үнийн дүн бүхий 1.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Үндэсний хувьчлалын сан" (XOC+14.82%) болон "Тандэм инвэст ББСБ" (VIK+6.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-10.79%) болон "Инвескор ББСБ" ХК (INV-9.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 204,505 нэгж эрхийг нийт 66.5 сая төгрөгөөр арилжсан байна.  ТOP-20 индекс 0.85 хувиар өсөж, 34540.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,703,138,400,402 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ