“5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс татаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-04-16 11:44:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Словени улсын “Лек фармацеутикалс” компани “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс татахаар шийдвэрлэжээ.


Тодруулбал, шээсний замын халдварын үед хэрэглэдэг, нянгийн эсрэг бэлдмэл “5-НОК” буюу нитроксолины 50 мг №50 бүрхүүлтэй шахмал дахь 5,7-динитрохинолин-8-ол хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн тул үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ татах тухай мэдэгдэл гаргасан байна.


Уг мэдэгдлийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран  “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг эмнэлгийн болон нийтийн эмийн сангуудаас татахад хяналт тавьж байна. 

Холбоотой мэдээ