Дулааны станц наймдугаар сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-16 15:49:39

Булган аймагт баригдаж байгаа Дулааны станц ирэх 8 сарын дундуур ашиглалтад орно. Анх 2011 онд шав тавьж эхэлсэн энэхүү станц хөрөнгө мөнгөний хүндрэлээс болж зогсонги байдалд орсон. 

Харин 2014 онд Монгол Улсын Засгийн Газраас 3,5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгснөөр ДС барих ажил үргэлжилж, гүйцэтгэл 70 хувьтай явж байна. Тус станцын барилгыг "Энержи палас" ХХК барьж байгаа юм. Станц ашиглалтад орсноор Булган аймгийн Булган сумыг зөвхөн энэхүү ДС нь одоо байгаагаас 2-3 дахин илүү айл өрх, албан газрыг халаах хүчин чадалтай болох юм.

Харин ард иргэд болон, Булган сумын халаалтыг хариуцдаг "Булган мээж" ОНӨмчит ХХК-нийн зүгээс "ДС энэ 8 сард ашиглалтад орчихвол сайн байна, гэхдээ орох нь эргэлзээтэй байгаа тул бид ирэх өвлийн бэлтгэлээ эртхэн базааж эхлэмээр байна" гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ