Матарт бариулсан хүүгийн цогцсыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-16 14:44:39

ФЛОРИДА. /VOA/. Матарт бариулж амиа алдсан 2 настай хүүгийн цогцсыг мягмар гарагт олсон тухай Флорида муж улсын Оранж Каунт-ийн цагдаагийн газрын дарга мэдэгджээ.

Цагдаагийн газрын дарга Жерри Демингс лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, Флоридагийн “Buena Vista” гэдэг нууранд Лейн Грейвсийн цогцос байсныг олжээ. Энэ газрын ойролцоо  байсан нэгэн матар бяцхан хүү рүү дайрч түүнийг ус руу чирч орсон байна.

Дөнгөж хөлд орж байсан Небраска муж улсын иргэн бяцхан хүү эцэг эх болон ах дүү нарын хамт “Disney World” амралтын газарт ирээд байжээ.

Мягмар гарагийн орой матар түүн рүү дайрах үед Лейн хүү завиар аялахад зориулсан хиймэл нуурын эргийн орчим усанд тоглож байжээ.

Хүүгийн цогцсыг хайх явцад дөрвөн матар уг нууранд байгааг олж тогтоосон байна. Иймээс “Disney”-гийн захиргаа амралтын газрын наранд шарах газруудыг хаах шийдвэр гаргажээ.

Хууль сахиулах байгууллагын 50 гаруй ажилтнууд Орландо дахь “Disney Grand Floridian Resort” амралтын газрын ойролцоох 4 м орчим гүнзгий “Seven Seas Lagoon” нууранд самналт хийсэн байна. 

Өнгөрсөн оны 10 дугаар сард 61 настай усанд сэлэгч нэгэн хүн матрын дайралтад өртөж амиа алдсан нь Флоридад 2007 оноос хойш гарсан анхны тохиолдол байсан ажээ.

Х.Сарнай

 

 

              

Холбоотой мэдээ