Мөсний нягт хэврэгшсэн тул зорчихгүй байхыг сэрэмжлүүлэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-15 16:16:13

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн гол, нууруудын усны түвшин нэмэгдэж, мөсний нягт хэврэгшсэн тул зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, энэ сарын 14-ний байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Улз голын усны түвшин Баян-Уул сум орчимд 118 см, Эрээнцав сум орчимд 174 см буюу өмнөх 10 хоногоос 5-35 см-ээр нэмэгджээ. Харин Дашбалбар сум орчимд урсан өнгөрдөг хэсгээр 89 см буюу өмнөх 10 хоногоос 35 см-ээр багасчээ.

Хэрлэн голын усны түвшин 118 см байгаа нь өмнөх 10 хоногоос дөрвөн см-ээр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын усны түвшин Халх гол сум орчимд 207 см, өмнөх 10 хоногоос 53 см-ээр, Ялалт баг орчмоор 466 см, өмнөх 10 хоногоос 86 см-ээр тус тус багасч мөснөөс чөлөөлөгдсөн гэв. 

Буйр нуурт мөсөн зах, мөс хөлдөх, Хөх нуурт битүү мөсөн бүрхүүл, усан зах өргөсөх мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа аж. Хөх нуурын мөсний зузаан 79 см байгаа хэдий ч мөсний нягт хэврэгшсэн тул нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг УЦУОШТ-өөс анхаарууллаа. 

Холбоотой мэдээ