Булган аймагт халдварын дөрвөн тохиолдол нэмж батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-13 17:29:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын дөрвөн тохиолдол нэмж батлагдсан байна. Нийтдээ 70 хүн халдвар авч эмчлүүлснээс 61 нь эдгэрчээ.

Хутаг-Өндөр суманд батлагдсан тохиолдлын ойрын харьцагч дөрвөн хүн коронавирусний халдвар авсан нь өнгөрсөн хоногт шинжилгээгээр батлагдаж, нийт 21 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдээс 13 нь эдгэрэн эмнэлгээс гарч, гэрийн хяналтад шилжсэн гэж тус сумын Онцгой комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ