Чулуут сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын давтан шинжилгээний хариу эерэг гарав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-14 10:48:02

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 335 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр 26 тохиолдол батлагджээ.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэбулган сум 10, Эрдэнэмандал 3, Хайрхан 2, Чулуутад 11 тохиолдол тус тус бүртгэгдэж, Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 216 боллоо.

Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 68 иргэн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. 


Тодруулахад, сүүлийн 24 цагт Чулуут суманд бүртгэгдсэн 11 тохиолдол нь тус суманд бүртгэгдсэн хоёр тохиолдлын ойрын хавьтлын 58 иргэнд 2 дахь удаагийн давтан шинжилгээг хийхэд ийнхүү 11 иргэнд "Ковид-19" халдвар батлагдсан байна. Эдгээр ойрын хавьтал нь гэрийн тусгаарлалтад байсан ба Чулуут сумын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл тэг зогсолт хийгээд байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тандалт судалгааны ажил үргэлжилж, хариу арга хэмжээг шуурхай авч байна.

Холбоотой мэдээ