Гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-04-12 17:49:07

Дорноговь /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд сумын ЗДТГ мэргэжлийн байгууллагуудтай хамтран гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.

Ариутгал халдваргүйтгэх ажлыг аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр сумын хэмжээнд нийт 2839 нүхэн жорлон, бохирын цооног, муу усны нүхийг халдваргүйжүүлжээ.

Холбоотой мэдээ