“Дэлхийн мөнгөний долоо хоног -2021” аянд 4700 гаруй сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-13 21:00:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Суралц-Хуримтлуул-Өсгө” уриан дор зохион байгуулсан “Дэлхийн мөнгөний долоо хоног -2021” аянд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 4700 гаруй сурагч оролцжээ.


Тодруулбал, “Дэлхийн мөнгөний 7 хоног -2021/ Global Money Week” олон улсын үйл ажиллагаанд аймгийн төвийн 5, сумын 18 сургуулийн 4-12 дугаар ангийн 4700 гаруй сурагч болон 830 орчим иргэн оролцсон байна. Аяныг гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хооронд Говь-Алтай аймаг дахь Монголбанкнаас санаачлан ГБХЗХГ, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын төв, ХААН, Хас, Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбар, тэдгээрийн харьяа сум дахь тооцооны төвүүд хамтран ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Хувь хүний болон өрхийн төсөв”, “Мөнгө, түүний үнэ цэн”, “Зардал ба хуримтлал”, “Цахим мөнгөн”-ий талаарх агуулгын хүрээнд цахим болон танхимын сургалтыг зохион байгууллаа хэмээн Говь-Алтай аймаг дахь Монголбанкнаас мэдээллээ.


Холбоотой мэдээ