Японы гольфчин “Masters” тэмцээнд түрүүлэв

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-04-12 11:58:30

ТОКИО. /NHK/. Японы гольфчин Мацүяма Хидэки “Masters” тэмцээнд түрүүлснээр гольфын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах томоохон тэмцээнд түрүүлсэн анхны Японы тамирчин боллоо.


АНУ-ын Жеоржиа муж улсад дөрөвдүгээр сарын 8-11-нд болсон энэхүү тэмцээнд Америкийн гольфчин Уилл Залаторис удаалжээ.


Masters” нь гольфын хамгийн үнэ цэнтэй дөрвөн тэмцээний нэг юм. М.Хидэки энэхүү тэмцээнд 2011 онд 19 настайдаа анх оролцож байжээ.


Өмнө нь “Masters” тэмцээнд Японы тамирчдаас Изава Тошимицү /2001/, Катаяма Шинго /2009/ нар тус тус дөрөвдүгээр байр эзэлж байв. 

Холбоотой мэдээ