3000 гаруй иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-11 14:04:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт тавдахь өдрөө үргэлжилж, 3000 гаруй иргэнийг хамруулаад байна.

Нийт 8500 хүн тун вакцин татан авч, аймгийн төвд дархлаажуулалтын байнгын гурван цэг, түр нэг цэгийг байгуулан ажиллаж байгаа юм. Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, тухайн иргэнийг гурван шатны эмчийн үзлэгээр оруулж, архаг хууч өвчтэй болон вакцины сөрөг заалттай эсэхийг нягталсны дараа вакцин хийж, халуун бүлээн зүйл уулган 15-30 минут ажигласны дараа дархлаажуулах байрнаас гаргаж байна.   

Эхний ээлжинд тархвар судлалын заалтаар Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах, Гаалийн байгууллагын ажилтан алба хаагчид, мөн цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд, Их сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнууд болон ачаа тээврийн жолооч нарыг хамруулахаар төлөвлөжээ. Харин дараагийн шатанд ХБИ, 50-иас дээш насны иргэдийг хамруулахаар төлөвлөж байгаа гэж ЭМГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ