Баруунбүрэн сумын иргэдийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулж эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-10 16:10:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хөдөөгийн малчин өрхийн иргэдээс шинжилгээ авах ажил амжилттай явагдаж байна.


Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөө өглөөний 09.00 цагт Баруунбүрэн сумын 1, 2 дугаар баг буюу хөдөөгийн багийн иргэдээс шинжилгээ авах ажлын баг тус сумруу хөдөлжээ. Эл багт Баруунбүрэн сумын ЭМТ, Сант сумын ЭМТ-ийн ажлын хэсгүүд оролцож байгаа аж. Шинжилгээ авах багийнхан өнөөдөр, маргааш хөдөөгийн малчдаас авч дуусгах юм. Харин сумын төвийн иргэдийн шинжилгээг ирэх даваа гарагт авах бөгөөд аймгийн төвөөс томилогдсон баг очиж авах ажээ. 

Холбоотой мэдээ