Цусаа хандивлахад төрийн албан хаагчид идэвхтэй хамрагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 09:31:46

Өвөрхангай аймгийн ЭМГ, БОЭТ, Улаан загалмайн хороо хамтран “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг “Цус амьдралын амин холбоо” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж,  хүндэт донор, идэвхтэн донорууддаа талархал илэрхийллээ.

Тус аймгийн хэмжээнд бүртгэлтэй 800 гаруй донор байдгаас 200 орчим донор идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулсан юм.

Иргэдэд цусаа хандивлах үйл ажиллагаанд төрийн албан хаагчид идэвхтэй хамрагддаг ба аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256-р анги, Дэлгэрэх хүнсний үйлдвэрийн хамт олон нэгдсэн журмаар байнга цусаа хандивладаг болохыг аймгийн Улаан загалмайн хорооноос хэлж байв.

Мөн “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй залуучуудын байгууллагуудаас цусаа өгөх буяны үйлсийг дэмжин цусаа хандивлаж эхэлсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ