Гурван хувийн хүүтэй зээлд 211 аж ахуйн нэгж хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-08 14:16:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 211 аж ахуйн нэгж, иргэдэд 14159.0 сая төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг олгоод байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд олгож буй ажлын байр дэмжих зээлийг авах хүсэлтээ 1062 аж ахуйн нэгж, иргэд арилжааны банкуудад ирүүлсэн байна. Дээрх ААН, иргэдээс нийт 109242.5 сая төгрөгийн зээлийн хүсэлт иржээ.

Мөн таван аж ахуйн нэгж, иргэд 260.5 сая төгрөгийн өндөр хүүтэй зээлээ хүү багатай зээл рүү шилжүүлсэн байна. Аймгийн хэмжээнд Орхон сумаас бусад сумын арилжааны банкуудад аж ахуйн нэгж, иргэд зээлийн хүсэлт ирүүлээд байгаа аж. Ажлын байр дэмжих хөнгөлөлттэй зээл одоогийн байдлаар Зүүнбүрэн, Орхон, Түшиг сумын аж ахуйн нэгж, иргэдэд олгогдоогүй байна.

Холбоотой мэдээ