Завханд сумдын эрүүл мэндийн төвтэй онлайнаар холбогдож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-15 17:40:44

Завханд “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд 18 сумын Эрүүл мэндийн төвийг тоног төхөөрөмжөөр хангалаа.

Одоогоор 18 сумын ЭМТ, сум дундын эмнэлэгт төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийг түшиглэн алсын зайн сургалт, онлайн хурал хийх бөгөөд нэгдсэн холболтын систем суулгах ажил хийж байна. Энэ үеэр төслийн багийнхан сумын эмнэлгүүдийн  мэдээллийн мэргэжилтнүүдэд алсын зайн системд хэрхэн холбогдох, сургалт, хурлын үеийн бэлэн байдлыг хангах, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаарх хоёр өдрийн дадлага сургалтыг зохион байгуулж байна.

Мөн сургалтын үеэр анхны нэгдсэн системд холбогдсон 14 сумтай шууд холбогдон аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн 20 статистикч, бага эмчтэй байгууллагын хүний нөөц, албан хэрэг хөтлөлт архив бичиг хэрэг, халдварт болон халдварт бус өвчний талаарх сургалт мэдээллийг ЭМГ-аас амжилттай хийж үзүүлжээ.

Цахим бүртгэлийг амбулаторийн хэмжээнд ажиллуулснаар үйлчилүүлэгчдийн бүртгэл нь цахим хэлбэрт шилжин үйлчлүүлэгчид энэ бүртгэлээр хэд хэдэн эмчид үзүүлэх боломжтой үйлчилгээ шуурхай болсон байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ