Зорилтот бүлгийн 22.4 хувийг дархлаажуулжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-06 08:43:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26 098 иргэнийг вакцинжуулжээ.


Ингэснээр нийт 414 382 иргэнийг дархлаажуулаад байна. Энэ нь насанд хүрсэн хүмүүсийн 22.4 хувийг эзэлж буй юм.

 

Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хандаж байгаа нь сайшаалтай боловч нөгөө талаар эрсдэл учруулахгүй байхад онцгой анхаарч, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах үүргийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллах үеэрээ албаныханд өгөв.

 

Өнөөдөр дархлаажуулалт хийх цэгүүдийн байршлыг танилцуулж байна.


Холбоотой мэдээ