Үйлдвэрийн үнээр худалдан авалт хийх боломжийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-05 22:41:36

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланбулаг хүнсний үйлдвэр нэрийн барааны дэлгүүрээ нээж, хэрэглэгчдэдээ үйлдвэрийн үнээр худалдан авалт хийх боломж олгож байна.

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Даланбулаг хүнсний үйлдвэр Даланзадгадын төвд хоёр дахь нэрийн барааны дэлгүүрээ нээлээ. Цэвэр усны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан уг үйлдвэр өдгөө 12 нэрийн бүтээгдэхүүнийг 30 гаруй төрлийн савалгаатайгаар хэрэглэгчдэдээ хүргэж байгаа юм. Цэвэр уснаас гадна говь нутгийн хөмүүлээр дарш, сорс, шүүс гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болгоод байгаа аж. Мөн тэмээний чөмөгний тос, хонины сүүлний тос зэрэг эмчилгээнд хэрэглэдэг тосон бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэж байна. 

Холбоотой мэдээ