Юньнань мужид коронавируст халдварын 15 тохиолдол бүртгэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-05 15:33:17

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын өмнөд нутгийн Юньнань мужид өчигдөр дотоодын гаралтай, коронавируст халдварын 15 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 11 нь Мяньмар улсын иргэн бол, 4 нь Хятадын иргэд байсан байна.

    Халдвар авсан иргэд нь 21-50 насны гурван эрэгтэй, 12 эмэгтэй байгаа юм. Мөн өчигдөр тус мужид шинж тэмдэггүй халдвар тээгч таваар /3 нь мяньмар, 2 нь хятад/ нэмэгдсэн байна.

    Дээрх батлагдсан тохиолдлууд болон шинж тэмдэггүй халдвар тээгчид нь бүгдээрээ Юньнань мужийн Руйли хотын халдварт өртөх магадлалтай бүлэг болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжлэх явцад тогтоогдсон аж.

    Одоогоор тус мужид коронавируст халдвартай 51 иргэн эмчлэгдэж байгаагаас 48 нь дотоодод халдварласан, 3 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна. Мөн шинж тэмдэггүй 56 халдвар тээгчийг эмнэлгийн байгууллагад тусгаарлан ажиглаж байгаа аж.

Холбоотой мэдээ