Тайваньд болсон ослын улмаас бэртэж гэмтсэн хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-04 11:10:13

ШАНХАЙ. /TASS/. Тайваньд галт тэрэг осолдсоны улмаас 51 хүн амиа алдаж, 186 хүн бэртэж гэмтжээ.


Тайванийн төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн дунд Францын нэг, Америкийн хоёр иргэн байснаас гадна өөр дөрвөн хүний цогцос танигдаагүй байгаа аж. Харин бэртэж гэмтсэн хүмүүс дотор Австрали, Хятад, Японы иргэд байжээ.


Одоогоор бэртэл авсан 40 хүн эмнэлэгт хэвтэж байна. Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь эмнэлэгт байгаа өвчтөнүүдийг эргэхээр бямба гарагт Хуалянь хошууг зорьсон байна.


Осолтой холбоотойгоор эрх баригчид мөн амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд олгох нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэж байна. Нөхөн төлбөрийн хэмжээ 5.3 сая тайвань доллар болж магадгүй байна. 

Холбоотой мэдээ