Хилийн чанадаас 31 967 иргэн эх орондоо иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-03 14:55:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн оны нэгдүгээр сараас 4 дүгээр сарын нэгний хооронд нийт 31 967 иргэнээ хилийн чанадаас татан аваад байна.


Нийт 149 удаагийн тусгай нислэгээр 25 216, мөн ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6751 иргэн эх орондоо иржээ. Өнгөрсөн сард гэхэд 12 удаагийн тусгай нислэгээр 1832 иргэнээ татан авсан байна.


Харин энэ сард нийт 12 удаа тусгай нислэг үйлдэх юм. Одоогоор БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирээд байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ