Тэшиг суманд өнөөдрөөс эхлэн хөдөлгөөн хязгаарлалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-02 17:00:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тэшиг суманд халдварын нэг тохиолдол батлагдаж, Сэлэнгэ, Орхон, Хутаг-Өндөр суманд халдвар авсан иргэн нэмж бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд 45 иргэн коронавирусний халдвар авсан бөгөөд Сэлэнгэ суманд 33, Орхон суманд 6, Хутаг-Өндөр суманд 5, Тэшиг суманд нэг байна.

            Коронавирусний халдвар авсан иргэдээс Тэшиг, Хутаг-Өндөр сумын хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд Хутаг-Өндөр сумын иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлэн эмчилж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Тэшиг суманд коронавирусний халдвар авсан иргэний ойрын хавтал 26 хүн ажиглалтад байна. Өнөөдрийн 15.00 цагаас эхлэн сумын хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоолоо гэж сумын Онцгой комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ