Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-02 11:19:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “COVID-19” халдвараар эмчлүүлж байсан хоёр эмэгтэй өчигдөр нас баржээ.


Тэд 58, 66 настай өвчтөнүүд байсан бөгөөд манай улсад коронавируст халдварын шалтгаант нас баралт 10 болж бүртгэгдэж байна. Харин коронавирусээр халдварласан  ч өөр өвчний улмаас 4 хүн нас баржээ.


ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр, "Сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол олширч байгаатай холбоотой эмнэлэгт хэвтэж байгаа хүнд болон хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал, нас баралтыг тоог нэмэгдүүлэх эрсдэл үүсэж байна. Одоогоор, эмчлүүлж буй хүмүүсээс 37 нь хүнд, найман хүн маш хүнд байдалтай байна" гэв.

Холбоотой мэдээ