Япон Мьянмарт үзүүлэх тусламжаа түр зогсоохоор төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-03-31 12:11:07

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар Мьянмарын иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоож, ардчиллыг дахин цогцлоохыг цэргийнхэнд уриалахын тулд тус улсад үзүүлэх эдийн засгийн тусламжаа түр зогсоохоор төлөвлөж байна.


Мьянмарын цэргийхэнд шахалт үзүүлэхийн сацуу үргэлжлүүлэн харилцаа холбоотой байхыг эрмэлзэж буй Японы Засгийн газар эдийн засгийн тусламжаа зогсоох нь Өрнөдийн орнуудын авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнээс илүү үр дүнтэй гэж үзэж байгаа ажээ.


“Япон нь Мьянмарт эдийн засгийн хамгийн их тусламж үзүүлдэг орон бөгөөд энэ чиглэлд шинэ төсөл хэрэгжүүлэхгүй байх байр суурийг баримталж байна” гэж ­Ерөнхий сайд Мотэги Тошимицү мэдээлжээ. Япон 2019 оны санхүүгийн жилд Мьянмарт 200 тэрбум иен буюу 1.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ.


Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаатай холбогдуулан тус улсын Зэвсэгт хүчинтэй холбоотой аж ахуй нэгжүүдэд АНУ, Их Британи, Канад, Европын Холбоо хориг арга хэмжээ аваад байгаа юм. 

Холбоотой мэдээ