Хятадаас Умард Солонгост экспортлохыг хориглосон бараануудын жагсаалтыг гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/. БНАСАУ-д экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалт, тодруулбал, үй олноор устгах зэвсэг хийхэд ашиглаж болзошгүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг Хятад улс гаргажээ.
БНХАУ-ын Худалдааны яамны цахим хуудсанд дурдсаныг үзвэл, “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг дагаж мөрдөн ийм хориг тавилаа. Энэ хориг удахгүй хэрэгжиж эхэлнэ” гэсэн байна
Уг жагсаалтад төмрийн устөрөгчтэй нэгдэл /metal hydrides/, лазер гагнуурын машин, плазм зүсэгч зэрэг багтжээ.
Мөн олон арван төрлийн химийн бодисыг БНАСАУ-д экспортлохыг хориглосон байна.
БНАСАУ энэ оны нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, хоёрдугаар сард хиймэл дагуул хөөргөхийг оролдсон тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гуравдугаар сард тус улсын эсрэг хориг тавих тухай тогтоол баталсан юм.
Г.Доржханд