Эрүүл мэндийн салбарынхантай цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-31 13:06:42
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд аймгийнхаа эрүүл мэндийн салбарынхантай цахим хурал хийлээ.
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан говь нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярын мэнд хүргэлээ. Мөн жил гаруй хугацаанд цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийлэв. Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 14, Засаг даргын жуух бичгээр 11 эмч, ажилтныг шагналаа.
Аймгийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, 2020-2024 онд хэрэгжүүлэх "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөлийг таатай болгох, эмч мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод сургаж мэргэшүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Эрүүл мэндийн салбарын бодлого, чиг хандлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг та бүхэнтэйгээ хамтран сайжруулна. Аймгийн иргэд орон нутагтаа олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг авах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нь мөр зэрэгцэн хамтран ажиллах болно" гэлээ.
Холбоотой мэдээ