БНХАУ-д 100 сая гаруй тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-29 11:54:58

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д “COVID-19”-ийн 100 сая гаруй тун вакциныг тарьсан гэж тус улсын Төрийн зөвлөлийн COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгээс зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ням гаргийн байдлаар 102.42 сая тун вакциныг тарьсан байна.


БНХАУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтын өдөр тутмын тайланг энэ сарын 24-нөөс танилцуулж эхэлснээс хойш өдөрт гурван сая гаруй тун вакциныг тарьж байгаа ажээ.


Мөн Бээжин хотод ням гаргийн байдлаар 13.98 сая тун вакциныг тарьснаас 5.28 сая хүн вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ