Аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 14.00 цагийн байдлаар Увс
аймгийн ихэнх сумын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байна.
“Салхины
дундаж хурд Өндөрхангай суманд 16-22 м/с, Ховд суманд 18 м/с, Баруунтуруун суманд 16 м/с, Өмнөговь суманд 15 м/с, Завхан суманд 16 м/с, Өлгий суманд 17 м/с, Бөхмөрөн, Зүүнхангай, Хяргас
суманд 12 м/с,
Цагаанхайрхан суманд 14 м/с
хүрч ширүүсээд байна.
Сагил, Түргэн, Давст, Улаангом суманд цас орлоо. Өнөө шөнө нутгийн баруун
хэсгээр бага зэрэг салхитай, 10-12 м/с хүрч ширүүснэ.
Энэ сарын
27-нд нийт нутгаар цаг агаар тогтуун салхины хурд 2-7 м/с
байх бол 31-нд
нутгийн баруун хэсгээр салхи ширүүсэх төлөвтэй байна” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн сеновтик инженер н.Болормаа мэдээллээ.