Ахуйн ослын улмаас 110 хүүхэд бэртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-14 14:37:52
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд Орхон аймгийн БОЭТ-ийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт 110 хүүхэд ахуйн ослын улмаас ханджээ.

Үүнээс 0-2 насны 14, 3-5 насны 47, 6-16 насны 49 хүүхэд байна. Бага насны хүүхэд хадаас, зүү залгих, хагархай шилэн дээр гишгэх, нохойд хазуулах, түлэгдэх зэрэг байдлаар гэмтсэн байна. Мөн авто ослын улмаас 22, гадаа тоглож, гүйж яваад бэртсэн гэх 44 тохиолдол байна. Үүнээс гадна сүүлийн үед хүүхдүүд унадаг дугай, ролик зэргээс унаж бэртэх нь нэмэгджээ. Иймд сургууль, цэцэрлэг амарсан энэ үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулж аюулгүй байдал нь анхаарахыг Эрүүл мэндийн газраас онцоллоо. БОЭТ-д хандсан хүүхдийн 20 орчим хувь нь хэвтэн эмчлүүлж байна.

                                                                                                                       Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ