Энэ жилийн тариалалтад 41,3 мянган га уринш бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-23 18:12:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид энэ жил тариалалт хийхээр 41,3 мянган га талбайд уринш бэлтгэжээ. Өнгөрсөн онд химийн болон механик аргыг хослуулан 80-85 хувийн онц сайн үнэлгээтэй уринш боловсруулалт хийсэн байна.

- Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн санхүүгийн боломжоор техникийн шинэчлэлийг хийж байна. Дэвшилтэт технологид нийцсэн техникийн хангамж үр тарианы үйлдвэрлэлд 40-50 хувьд хүрч, тариалалт уринш, ургац хураалтыг 14-20 хоногт гүйцэтгэх боломжтой болсон. Техникийн хүчин чадлын хувьд хаврын тариалалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх техникийн хангамж бүрдсэний дээр ургац авах нэг нөхцөл болсон уриншийг чанартай бэлтгэлээ гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Тус аймгийн газар тариалангийн салбарт 87 аж ахуйн нэгж, 726 иргэд 91861 га эргэлтийн талбайг эзэмшиж, 48273 га-д тариалалт, 41295 га-д уринш хийж, талбайн ашиглалт 97.5 хувьтай байна. 

Холбоотой мэдээ