"Сэмжид Хужирт" рашаан сувиллаас ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-23 21:19:54
Архангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан сувиллаас ирсэн Эрдэнэбулган сумын 13 хүний эхний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа. Мөн тус сувиллаас ирсэн Булган сумын 1, Өндөр-Улаан сумын 2, Хотонт сумын 1 иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, иргэдийг гэрийн тусгаарлалтад авлаа.
Мөн Хайрхан суманд батлагдсан нэг тохиолдлын эмчилгээний багийн 5 хүний хяналтын шинжилгээ сөрөг гарсан байна.
Холбоотой мэдээ