Оскарт нэр дэвшигчдийг зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-16 10:23:46

НЬЮ-ЙОРК. /TASS/. Оскарын шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотод 4 дүгээр сарын 25-нд болно. Кино салбарт гаргасан ололт амжилтуудыг үнэлдэг энэхүү ёслолыг “ABC” телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.


Оскарын шагналын хамгийн олон төрөлд "Mank" кино нэр дэвшжээ. Тус кино арван төрөлд нэр дэвшсэн бол "Nomadland", “The Father”, “Judas and the Black Messiah”, “Minari”, “Sound of Metal”, "The Trial of the Chicago 7" кино 6 төрөлд нэр дэвшсэн байна.


Үүний зэрэгцээ “Netflix” стриминг үйлчилгээгээр үзүүлж буй 16 кино Оскарын шагналд хамгийн их буюу 35 удаа нэр дэвшсэн байна. Харин “Amazon” компанийн стриминг үйлчилгээнд байршуулсан кино 12 удаа нэр дэвшлээ.


Ингээд америкийн кино урлагийн академийн цахим хуудаст нийтэлсэн Оскарын шагналд нэр дэвшигчдийг танилцуулъя.


Шилдэг кино төрөлд

"Nomadland" (2020) Хлоя Жао;

"The Father" ( 2020) Флориан Зеллер;

"Mank " (2020) Дэвид Финчер;

“Judas and the Black Messiah” (2021) Шаки Кинга;

“Minari” (2020) Ли Айзек Чун;

“Promising Young Woman” (2020) Эмиральд Феннел;

“Sound of Metal” (2019) Дариус Мардер;

"The Trial of the Chicago 7” (2020) Аарон Соркин.


Шилдэг найруулагч

Хлоя Жао;

Эмиральд Феннел;

Томас Винтенберг

Дэвид Финчер;

Ли Айзек Чун.


Гадаадын шилдэг уран сайхны кино

"Druk"

“Colectiv” (2019); 

"The Man Who Sold His Skin” (2019);

"Quo vadis, Aida?”

"Shao nian de ni” (2019).

 

“Шилдэг эх зохиол”

"Минари";

"Judas and the Black Messiah”

"Promising Young Woman";

"Sound of Metal";

"The Trial of the Chicago 7".


“Шилдэг сэдэвлэсэн зохиол”

"The Father";

"Nomadland";

“The White Tiger”, (2020);

"One Night in Miami", (2020);

“Borat Subsequent Moviefilm”, (2020).


Шилдэг эрэгтэй жүжигчин 

Энтони Хопкинс ("The Father");

Чедвик Боузман ("Ma Rainey’s Black Bottom”, 2020);

Риз Ахмед ("Sound of Metal");

Гари Олдман ("Mank");

Стивен Ян ("Minari").


Шилдэг эмэгтэй жүжигчин

Кэри Маллиган ("Promising Young Woman");

Ванесса Кирби ("Pieces of a Woman”, 2020);

Фрэнсис Макдорманд ("Nomadland");

Андра Дэй ("The United States vs. Billie Holiday”, 2021);

Виола Дэвис ("Ma Rainey's Black Bottom").


Шилдэг эрэгтэй туслах дүр

Саша Барон Коэн ("The Trial of the Chicago 7");

Лесли Одом - ("One Night in Miami");

Дэниэл Калуя ("Judas and the Black Messiah");

Лакит Стэнфилд ("Judas and the Black Messiah");

Пол Ражи ("Sound of metal").


Шилдэг эмэгтэй туслах дүр

Оливия Колман ("The Father");

Гленн Клоуз "Hillbilly Elegy”, (2020);

Мария Бакалова ("Borat 2");

Аманда Сайфред ("Mank");

Юн Ё Жон ("Minari").

Холбоотой мэдээ