“Сайн уу, амьдрал минь-2” дэлгэцнээ гарч эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-13 13:19:42

“Big line film”, “Nomads film and entertainment” хамтран бүтээсэн “Сайн уу, Амьдрал минь-2” кино өнгөрөгч амралтын өдөр нээлтээ хийлээ.

2008 онд “Big line film”, “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-тэй хамтран залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлсэн  “Сайн уу, Амьдрал минь” уран сайхны киног бүтээж байсан бол ийнхүү хоёрдугаар анги нь үзэгчдийн хүртээл болж байна.

Киноны найруулагчаар өмнөх ангийн найруулга дээр ажилласан З.Батболд,  продюссерээр “Х-Түц” хамтлагийн жүжигчин Н.Онон, зураглаачаар Г.Гүенбаатар нар ажиллажээ.

Энэхүү бүтээл нь өмнөх ангийнхаа адил гурван бүлэгтэй. Гол дүрүүдэд залуу жүжигчин Т.Билгүүтэй, Э.Уянга, дуучин А.Хишигдалай, “Бид-4” хамтлагийн дуучин Б.Баярмандах, жүжигчин Р.Адъяа, Н.Ялалт, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ж.Амарзаяа нар тогложээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ