Говь-Алтайн зарим газраар цас орж хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим газраар цас орж хүйтэрнэ.
Тодруулбал, гуравдугаар сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж хүйтэрнэ. Мөн хугацаанд салхи баруунаас секундэд 14-16 метр хүрч ширүүсч, салхи шуургатай байх тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг тус аймгийн УЦУОШТ-өөс малчид, ард иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулав.