МҮХАҮТ, Тайландын ХАҮТ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-13 11:54:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Тайландын Хаант Улсын ХАҮТ-тай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт цахимаар гарын үсэг зурав.


Санамж бичгийн хүрээнд Тайландын ХАҮТ-ын дэргэдэх UTCC Их сургууль, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн хамтын ажиллагааг эхлүүлэх, бизнесийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллана.

Түүнчлэн, МҮХАҮТ-ын ажилчид, орон нутаг дахь гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн ур чадварыг дээшлүүлэх тэтгэлэгт сургалтад хамруулах хүсэлтэйгээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.


Мөн, Танхим хоорондын хамтарсан бизнес уулзалт, бусад үйл ажиллагаа зохион байгуулах хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийг холбож, шинэ түншлэл бий болгон хамтын ажиллагааг өрнүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцжээ.


Гарын үсэг зурах үеэр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён А.Төмөр, Тайландын ХАҮТ-ын Дарга ноён Калин Сарасин болон бусад төлөөлөл байв.

 

Холбоотой мэдээ