Нийслэлээс орон нутгийг зорих иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-12 09:30:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна.

Мөн 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатайг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ.


УОК-ын энэ сарын наймны хурлаар нийслэл, аймгийн Онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр болсон билээ. Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгийн Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэд хүлээж авахгүй шийдвэр гаргаад байгаа.  

 

Холбоотой мэдээ