Хятадын парламент 14 дүгээр таван жилийн тухай тогтоолыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-11 16:04:09

БЭЭЖИН. /CCTV/. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг пүрэв гарагт баталжээ.


Хятадын төв телевизийн мэдээлснээр, парламентын гишүүд мөн 2021 онд хүн амын амьдралын сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэхэд түлхэц өгөх хөтөлбөрийг дэмжжээ.


Хурлын танхимд 2953 төлөөлөгчдөөс 2896 хүн цугларсан байна. Хятадын хууль тогтоомжид зааснаар, хурлын ирц санал хураалт болоход хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд бүрджээ.


Арвангурав дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4 дүгээр чуулган, Хятадын Ардын УТЗЗ /Улс төрийн зөвлөлдөх зөвлөл/-ийн хурлын  4 дүгээр чуулган Бээжин хотод 3 дугаар сарын 4-нөөс 10-н болон 3 дугаар сарын 5-наас 11-ний хооронд тус бүр болсон юм. Хонконгийн сонгуулийн системд шинэчлэл хийхийг дэмжих парламентын гишүүдийн санал хураалт хурлын чухал үйл явдал байв. Арга хэмжээнд оролцох эрхээ авсан сэтгүүлчид заавал шинжилгээ өгөх журмыг мөрдөж, тусгаарлалтад хамрагдсан байна. 

Холбоотой мэдээ