Эрдэнэбулган сумын удирдлагууд сар бүр шуурхай зөвлөгөөн хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-10 16:53:16

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Д.Мөнхбат сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг, багийн захиргаа, ААБ-ын удирдлагуудтай шуурхай зөвлөгөөнийг тогтмол хийж байхаар боллоо. 

Сар бүрийн эхний долоо хоногийн баасан гарагт болох шуурхай зөвлөгөөнөөр сумын хэмжээнд болж буй цаг үеийн мэдээ мэдээллийг солилцохоос гадна зөвлөгөөнд ирсэн удирдлагуудаас мэдээлэл сонсож, цаг үеийн тулгамдсан асуудлын талаар ярилцах юм.

Тухайлбал, сумын удирдлагуудын зүгээс сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өргөтгөж, бүх сургууль, цэцэрлэг, сумаас удирдлагаар хангадаг байгууллагуудын удирдлагуудыг оруулан бүрэлдэхүүнийг шинэчлэх гэж буй талаар, орон нутагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 3-р сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж, сургуулиудын спорт заалуудыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу тохижуулан бэлтгэх шаардлага гарахыг хэллээ. Мөн Цэцэрлэг хот доторх эзэнгүй хашаа, байшингийн балгас, такси үйлчилгээг стандарт, зохион байгуулалтад оруулах ажлын хэсэг гарган ажиллаж буй талаар мэдээлсэн.

Шуурхайд оролцогчдын зүгээс санал, хүсэлтүүд тавьсан. Өрхийн эмнэлгээс бүх сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудыг эрт илрүүлэг үзлэгт хамруулах, сумын хүн амын дунд сүрьеэ өвчний тархалт, гэдэсний халдварт өвчлөл их байгаа учраас ажилтнуудын эрүүл мэндэд удирдлагууд анхаарахыг хүслээ. Айл өрхүүдийн жорлонгийн халдваргүйжүүлэлт, стандарт байдал зэрэгт анхааран зөвлөгөө өгч хамтран ажиллахад бэлэн гэлээ. Мөн багийн захиргааг ӨЭМТ-тэй уялдаж ажиллах, жирэмсний хяналтыг хамтран хийдэг байх нь чухал байна гэв.

5-р сургуулийн удирдлагаас сургууль хүрэх замд явган хүний зам, горхин дээгүүр гүүр тавьж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан юм.

Гэх мэтчилэн ХТҮГ, ӨЭМТ, сургууль, ЦГ зэрэг байгууллагаас мэдээлэл өглөө. Дараагийн удаад бизнесийн томоохон ААНБ-ын удирдлагуудтай уулзахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ