Батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос коронавирусний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 6 хүн ирсэн. Тус иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бөгөөд шинжилгээний сорьцод тандалтын зорилгоор PCR шинжилгээ хийхэд мөн сөрөг гарсан байна.
Гэвч халдварын нууц үедээ байж болзошгүй тул гэрт нь тусгаарлаж шаардлагатай тохиолдолд дахин шинжилгээнд хамруулах гэнэ. Хөвсгөл аймагт нийт 1318 иргэн Мөрөн сумын өрхийн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Халдвар авснаас хойш 7 хүртэлх хугацаанд PCR болон түргэвчилсэн шинжилгээнд халдвар илрэхгүй байж болох тул иргэд та бүхнийг дор бүрнээ сэрэмжтэй байж, халдвар хамгааллыг чанд барихыг Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.