Чулуут суманд 126 гаруй алба хаагчийг дайчлан ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-09 13:21:17

Архангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос кино зураг авалтаар ирсэн UBS телевиз болон УДЭТ-ын 15 уран бүтээлчээс нэгнийх нь шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан тэр өдрөө сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдсан. Хурлаар тусгаарлах байрны бэлэн байдлыг ханган, нэг болон дам хавьтагчийг тогтоож зураглалыг гарган ажилласан байна. Ингэхэд 14 иргэн нэгдүгээр хавьтагчаар, дам хавьтагчаар 20 иргэнийг тогтоож, тусгаарлалтад авчээ.

Сумын төвийн доод пост болох Сумчийн үзүүр, дээд гүүрний пост, Дунд жаргалантын пост, хөдөлгөөнт эргүүл гэсэн 3 чиглэлд нийт 46 тээврийн хэрэгсэл, 126 гаруй алба хаагчийг дайчлан ажиллуулж байна.

2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач Э.Ариун-Эрдэнээр ахлуулсан хариу арга хэмжээний баг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодоржоор ахлуулсан голомтод ажиллах удирдлагын баг тус тус Чулуут суманд ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хавьтагчийг тогтоох, хаагуур явсан талаарх мэдээллийг аван ажиллаж байна.

Холбоотой мэдээ