Зарим сумын 12-р ангийн сурагчдын хичээл эхлэх хугацааг хойшлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ.
Зуунмод суманд “Нэг өрх-нэг шинжилгээ” авах хоёр хоногийн хугацаанд төрийн болон төрийн бус
байгууллагууд, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг бүрэн хязгаарлаж байгаа юм. Мөн энэ үеэр
Зуунмод сумаас орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ.
Түүнчлэн халдвар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд Бүрэн, Эрдэнэсант, Баянчандмань сум руу зорчсон тул иргэдийг сум бүрт нь
тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү хүргүүлсэн. Тиймээс дээрх
сумдын 12-р ангийн сурагчдын
хичээл энэ
сарын 9-ний өдөр эхлэх байсныг хойшлууллаа. Харин тус сумдаас бусад сумын 12-р ангийн сурагчдын
хичээл хэвийн үргэлжилнэ гэж аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас мэдээлэв.