ОУХМ Б.Гончигсүрэн, Л.Отгонбаатар нар хүрэл медалийн төлөө барилдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-03-07 17:55:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ташкент хотноо болж буй “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын -100 кг жингийн дагах барилдаанд ОУХМ Б.Гончигсүрэн Беларусийн Микита Свиридийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.


Тэрбээр өөрийн жингийн хэсгийн аваргын төлөө Бельгийн Тома Никифоровтой барилдан ялагдсан ч М.Свиридтэй хүч үзэн ийнхүү яллаа. Харин ОУХМ Л.Отгонбаатар хэсгийн аваргын төлөө Узбекистаны Аклмуродбек Худоёбердиевтэй барилдан ялагдав. Дагах барилдаанд гэмтэлтэй байсан ч Узбекистаны М.Туробоиевыг цэвэр ялж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. 


Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан  ОУХМ Г.Алтанбагана 2 дугаар тойрогт Эстонийн Клен Кристофер Калюлайдад, ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг-д ОХУ-ын Антон Кривобоковт тус тус ялагдаж тэмцээнээ дуусгав. Мөн эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт Узбекистаны Рината Илматовад ялагдлаа.

Холбоотой мэдээ