Зуунмод суманд бүртгэлтэй 4836 өрх болон түр оршин суугчдыг шинжилгээнд хамруулна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-03-07 19:29:32

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Зуунмод суманд “Нэг өрх-нэг шинжилгээ"-г 5 байршилд,байнгын 12 цэг, хөдөлгөөнт 8 цэгээр авахаар төлөвлөж байгаа юм. 

“Нэг өрх-нэг шинжилгээ"-г энэ сарын 8-ны 09.00 цагаас эхлээд Номт нэгдүгээр баг, Баянхошуу гуравдугаар баг, Нацагдорж тавдугаар багийн нийт 2600 өрхөд шинжилгээ хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тус суманд нийт 4836 бүртгэлтэй өрх байгаа бөгөөд түр оршин суугчдыг мөн хамруулах аж. Харин 3 дугаар сарын 9-ний өдөр Ланс хоёрдугаар баг, Зүүндэлгэр дөрөвдүгээр баг, Баруун Зуунмод 6-р баг тус тус шинжилгээнд хамрагдахаар зураглал хийсэн байна. Тиймээс хэсгийн ахлагч нараар дамжуулан цаг товлон мэдэгдэх ба хуваарилсан цагт халдвар хамгааллын дэглэмээ барьж, шинжилгээгээ өгөхийг аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас уриаллаа.

Холбоотой мэдээ